Хэл / Language
Онлайн захиалга
Хүннү Конкретийн шинэ үйлдвэр

HUNNU CONCRETE · 2011 ОНООС

Building Smarter.

Бетон зуурмаг үйлдвэрлэл, тээвэрлэлт, цутгалт.
Түүхий эдээс талбайн хяналт хүртэлх цогц үйлчилгээ.

МОНГОЛЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТӨЛӨӨREADY-MIX CONCRETE

БИДНИЙ ТУХАЙ

Хүннү Конкрет.
2011 оноос.

Хүннү Конкрет ХХК нь 2011 оноос бетон зуурмагийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Бид төрийн болон хувийн хэвшлийн томоохон төслүүдэд бетон зуурмаг нийлүүлж, үйлдвэрлэл, лаборатори, авто баазаа үе шаттайгаар хөгжүүлж ирсэн.

Шинэ мэдлэгээр бүтээмжээ нэмэгдүүлж, хүнээ дээдэлсэн соёлыг төлөвшүүлэх нь бидний эрхэм зорилго. Чанартай бүтээгдэхүүн, ёс зүйтэй мэргэшсэн ажилтнууд, хариуцлагатай хамтын ажиллагааг эрхэмлэдэг.

ҮЙЛДВЭРЛЭЛ

Duo Batch Plant.Хос шугам. Нэг удирдлага.

Монгол Улсад анхдагч Duo Batch Plant — тус бүр цагт 180 м³ хүчин чадалтай, нэг байршилд залгаа угсарсан хоёр бие даасан зуурах шугам бүхий хос үйлдвэр. Нийт хүчин чадал 360 м³/цаг.

180 м³/цаг × 2 үйлдвэр

360 м³/цагНийт хүчин чадал
180 м³/цагҮйлдвэр тус бүр
40 миксерӨөрийн 20 + гэрээт 20

Төвлөрсөн нэгдсэн удирдлага: хоёр шугам, нэг систем

Хоёр үйлдвэрлэлийн шугамыг төв оффисын хяналтын өрөөнөөс нэгдсэн системээр бодит цагт алсаас удирдана.

Дэлгэрэнгүй

Шугам бүр бие даан ажилладаг тул нэг шугамд саатал гарсан ч нөгөө шугам үйлдвэрлэлийг тасралтгүй үргэлжлүүлнэ.

Нөөц эрчим хүчний систем

Үйлдвэр төвийн цахилгаан сүлжээнд холбогдсон.

Дэлгэрэнгүй

Сүлжээнээс цахилгаан тасрахад хоёр шугамыг бүрэн ачааллаар ажиллуулах хүчин чадалтай нөөц дизель генератор автоматаар асна. Ингэснээр үйлдвэрлэл тасалдахгүй.

Помпын тоног төхөөрөмж

36, 42, 55, 60, 70 метрийн авто помп болон авто суурин помптой.

Өөрийн 10 м³ багтаамжтай 20 миксер, гэрээт компанийн 12 м³ багтаамжтай 20 миксерээр нийт 40 машины тээвэрлэлтийн хүчин чадлыг бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй

Үйл ажиллагааны зохицуулагч нь Улаанбаатарын замын хөдөлгөөн, төсөл бүрийн цутгалтын хуваарьт тохируулан хүргэлтийг зохион байгуулдаг.

Төслийн нийлүүлэлтийн боломжийг захиалга өгөхдөө тодруулна уу.

ЧАНАР БА ЛАБОРАТОРИ

Үе шат бүрд
чанарын хяналт.

Түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл

Хүннү Конкретийн лабораторийн шинжилгээ

Лабораторийн тоног төхөөрөмж

Humboldt, Test Mark, CONTROLS, Proceq брэндийн тоног төхөөрөмжөөр түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүнд шинжилгээ хийдэг.

Дэлгэрэнгүй

Лабораторийн өгөгдлийг REPORT360 болон Duo Batch Plant системд API холболтоор дамжуулах боломж нь үр дүнг нэгтгэж, бетон хольцын орц найрлагыг өөрчлөх ажлыг хялбарчилдаг. Мэргэжлийн баг үйлдвэрлэлийн үе шат бүрийг хянадаг.

Явуулын лаборатори

Барилгын талбайд үзлэг хийх, дээж авч шинжлэх, бетоны бэхжилтийг тодорхойлох, цутгалт болон арчилгааны зөвлөгөө өгөх үйлчилгээг үзүүлдэг.

01

Давхар шалгалт

Түүхий эдийг үйлдвэрлэлд оруулахын өмнө туршиж, хэрэглэгчид хүрсний дараах бүтээгдэхүүний хяналтыг үргэлжлүүлнэ.

02

Мэргэжлийн хамтын ажиллагаа

АНУ, Канад, Хятадын экспертүүдтэй туршлага солилцож, хамтарсан туршилт, сургалт семинар зохион байгуулдаг.

03

Хариуцлагатай баг

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, жолоочийн сургалт, ажилтны ур чадвар болон ёс зүйг үйл ажиллагааныхаа үндэс болгодог.

ТЕХНОЛОГИ

Нөөцөө хэмнэж.
Мэдлэгээ хөгжүүлнэ.

Удирдлагын стандарт

2026 онд ISO 9001 чанарын удирдлага, ISO 45001 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын стандартыг нэвтрүүлсэн.

Үнс ашиглах технологи

Дулааны цахилгаан станцын үнсийг бетон зуурмагт ашиглах туршилт, судалгаагаар бат бэх, эдэлгээ, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх боломжийг хөгжүүлдэг.

Дүүргэгч материалын агуулах

Түүхий эд материалын (ТЭМ) агуулах нь долоон тусгаарласан хэсэгтэй, нийт 50,000 м³ дүүргэгч материалыг нэг дор хадгалах багтаамжтай. Агуулахын талбайг бүхэлд нь бетон цутгалтаар тохижуулсан.

Камер, мэдрэгчтэй пүүлэх систем

Камер болон мэдрэгчээр түүхий эд материалыг ялган хянаж, пүүлэх системээр жинлэн бүртгэсний дараа агуулахын зориулалтын хэсэгт нэвтрүүлнэ.

Ус дахин ашиглах

2026 оноос миксерийн дотор талыг угаасан усыг гурван шатны шүүлтүүрээр цэвэршүүлж, үйлдвэрт дахин ашиглаж байна. Энэ нь гүний усны хэрэглээг бууруулахад чиглэсэн технологи юм.

REPORT360

REPORT360

Захиалгаас тайлан хүртэл.
Нэг системд.

Захиалга, нийлүүлэлт, чанар, санхүүгийн
мэдээллээ REPORT360-оор хянаарай.

API интеграц ба автомат мэдээлэл дамжуулалт

Үйлдвэрлэлийн мэдээллийг API интеграцаар REPORT360 системд шууд дамжуулна. Ингэснээр мэдээллийг гараар давхар бүртгэх шаардлагыг бууруулж, холбогдсон системүүдийн өгөгдлийг нэг дор хянах боломж бүрдэнэ.

Үйлдвэрлэлийн камерын хяналт

Үйлдвэрлэлийн хэсгийн камерын дүрсийг системээс харах боломжтой. Ингэснээр үйлдвэрлэлийн явцыг өгөгдөл болон камерын дүрстэй уялдуулан хянана.

01 / ЗАХИАЛГА

Захиалгын төлөв ба баталгаажуулалт

Төслийн өгөгдөл, нийлүүлэлтийн огноо, помпын сонголтоор захиалга үүсгэнэ. Баталгаажуулалтын төлөвийг хянаж, нийлүүлэгч зөвшөөрөхөөс өмнө захиалгын мэдээллийг шинэчлэн илгээх боломжтой.

02 / НИЙЛҮҮЛЭЛТ

GPS хяналт ба нийлүүлэлтийн гүйцэтгэл

Захиалгын, үйлдвэрлэлийн, талбайд хүргэсэн эзлэхүүнийг тулган хянаж, миксерийн GPS байршлыг харуулна. Хүлээн авалт, шалтгаантай буцаалт, ажил дуусгах хүсэлтийг нэг урсгалд бүртгэнэ.

03 / ЧАНАР

Чанарын өгөгдөл ба сорьцын хяналт

Конусын суулт, бетоны температур, сорьц болон зургийг хүлээн авалтын мэдээлэлтэй холбон хянана.

Дэлгэрэнгүй

Дотоод лабораторийн шинжилгээний үр дүнг бүртгэж, 7 ба 28 хоногийн шахалтын бат бэхийг графикаар харуулна. Бүтээгдэхүүний чанарыг дотоод лабораторийн шинжилгээ болон улсын итгэмжлэгдсэн БАК байгууллагын тамга, тэмдэг бүхий шинжилгээний хариугаар баталгаажуулна.

04 / САНХҮҮ

Гэрээ, төлбөр ба нийлүүлэлтийн тулгалт

Гэрээний дүн, төлөлт, үлдэгдэл, бартерын тооцоог нийлүүлсэн эзлэхүүн болон марк тус бүрийн үнэтэй уялдуулан хянана. Гэрээ, он сараар өгөгдлийг шүүн гүйцэтгэлийг харьцуулна.

Цахим хяналт

2015 оноос үйлдвэрлэл, миксерийн байршил, нийлүүлэлтийн явц, төлбөр тооцоо болон чанарын мэдээллийг цахимаар хянах систем нэвтрүүлж эхэлсэн.

ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

Мэдлэгтэй төлөвлө.
Итгэлтэй бүтээ.

PDF файлууд эх хэлээрээ нээгдэнэ.

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

Хамтдаа бүтээсэн итгэл.

ХОЛБОО БАРИХ

Төслөө хамтдаа төлөвлөе.

REPORT360

Захиалга, нийлүүлэлтээ утаснаасаа хянаарай.

Бидэнтэй холбогдох

info@hunnu.asia

ТООЦООЛУУР

Бетоны хэмжээг
тооцоолох.

Хэлбэрээ сонгож, хэмжээсээ оруулна уу. Олон хэсгийг нэмээд нийт хэрэгцээгээ тооцоолоорой.

Бүтээцийн хэлбэр

Одоогийн хэсэг