Хүннү Конкрет

Захирлын мэндчилгээ
Бүтэц
Бидний тухай

Захирлын мэндчилгээ

Танд энэ өдрийн мэнд хүргэе! Манай баг хамт олон байгуулагдсан цагаасаа эхлэн эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахын зэрэгцээ өөрсдийнхөө үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилээс жилд амжилттайгаар нэмэгдүүлэн ажилласаар байна. 
Монголдоо томоохонд тооцогдох урт хугацааны төсөлт хөтөлбөрүүдэд өөрсдийн 2 үйлдвэр 30 гаруй миксер трак 3 авто помпоор үйлчилж харилцагч байгуулагууддаа үйлчилгээгээ дээд зэргээр үзүүлж түүнээсээ урамшин ажиллах нь бидний хувьд БАХАРХАЛ юм. 
Барилгын салбар тэр дундаа бетон зуурмаг үйлдвэрлэгч бусад байгууллагуудын дунд бид бүхэн Бүтээгдэхүүний чанарыг дээд зэргээр хангаж ажиллахыг уриалдаг билээ. Тиймдээ ч Америкийн нэгдсэн улсын бетон зуурмаг үйлдвэрлэгчдийн холбоо (ACI) -гийн гишүүдэд өөрсдийн үйлдвэрийн үйл ажиллагаа болон ТЭМ-ийг яаж үйлдвэрт нэвтрүүлдэг түүний дараа эцсийн байдлаар хэрэглэгчдийн төсөлд яаж очдог талаар нэгд нэгэнгүй үзүүлж мөн ТЭМ-уудад хамтран судалгаа шинжилгээ хийж,  улсын стандарт нормыг хангаж ажиллаж чададгаараа ACI -гийн гишүүн байгууллага болж чадсан юм. 
Иймээс та бүхэнтэй "Хүннү Конкрет" ХХК бетон зуурмагын үйлдвэр хамтарч ажиллахдаа үргэлж нээлттэй байх болно. Таны төслүүдэд бид бүхэн бодит хувь нэмрийг оруулах болохоо амлаж байна.
Танд ажлын амжилт хүсье!

Хүннү Конкрет ХХК -ын Гүйцэтгэх Захирал: О. Өлзийтөгс

Чанар стандарт
  1. Бүрэн тоноглосон хамгийн сүүлийн үеийн Лаборатори болон түүнд ажиллах боловсон хүчнээр хангагдсан.
  2. Олон улсын ISO 6274-82 стандартад нийцсэн бетон зуурмаг үйлдвэрлэдэг.
  3. Стандартын шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг гаргадаг. Стандартууд:
    - MNS1185-98 стандартын дагуу бетон зуурмаг үйлдвэрлэдэг.
    - MNS3091-2008 стандартын цементийг Хөтөл ХХК-аас тогтмол авч ашигладаг.
    - MNS392-98 стандарт шаардлага хангасан элс,
    - MNS390-98 стандартын шаардлага хангасан дайрга зэргийг “Урал дизел” ХХК болон “Тэгш плант” ХХК – аас 100% бутлагдсан уулын дайргыг бүтээгдэхүүндээ ашиглаж байна.
  4. Үндэсний бетон зуурмагийн ассосиацаас /NRCMA/ олгодог олон улсад бетон зуурмагийн үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах эрхийн гэрчилгээтэй авсан.
  5. Бүгн найрамдах Солонгос улсын KCI - н бетон материал, дүн шинжилгээ хийх, барилга угсралт, засвар, бетон бэхжүүлэлтийн чиглэлээр олон програм болон бетонтой холбоотой үйлдвэрлэл болон үйлдвэрлэлийн бүх салбарын нарийн мэргэжил бүрдсэн байгууллагын гишүүн байгууллага юм.
  6. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ үргэлж чанартай түүхий эд материал, нэмэгдэл бодис ашигладаг. Туршлагатай инженер техникийн ажилтнууд, боловсон хүчнээр бүрэн хангагдсан хүчирхэг багтай.
  7. Хүннү Конкрет ХХК-ийн ерөнхий зөвлөхөөр Я.Дүйнхэржав, Доктор (Ph.D) тэргүүлэх профессор, зөвлөх инженер, ШУТИС-ийн барилгын инженер, архитектурын сургуулийн багш, ажилладаг.
  8. Орчин үеийн шилдэг тоног төхөөрөмжөөр тоноглосон, дээр дурьдсан заалтууд нь бидний чанарын баталгаа болно.

Хүннү Конкрет ХХК-ийн тоног төхөөрөмж
Тоног төхөөрөмж, нэр төрөл Хүчин чадал
1 Бетон зуурмагийн үйлдвэр - 1 Цагт 180 метр куб
2 Бетон зуурмагийн үйлдвэр - 2 Цагт 90 метр куб
3 Цементийн СЕЛО - Цэнхэр 1200 тонн
4 Цемент задлагч Цагт 50 тонн
5 Генератор 500квт
6 Транспорматор 630 кв
7 Пүү 100 тн
8 Помп EVERDIGM ECP60CS-5 Цагт 180 метр куб
9 Помп EVERDIGM ECP55CS-5 Цагт 160 метр куб
10 Помп EVERDIGM ECP43CS-5 Цагт 160 метр куб
11 Суурин помп Цагт 120 метр куб
12 Копш 50
13 Миксер 9 метр куб
14 HOWA 20 тонн
15 NOAH -
16 Кран Zoomlion zlj5239joz16h 20 метр, 16 тн
17 Цамхагт кран Zoomlion TC5010-4 -
18 Эксковатор Hyundai robex555w7 300 mark

 

Бетон цутгалтын үйлчилгээний авто бааз

 

Цагт 180м3 болон цагт 90м3 бетон зуурмагийг үйлдвэрлэх хүчин чадалтай бүрэн автомат удирдлагын систем бүхий 2 үйлдвэртэй мөн 60метр, 58метр, 44метр хүртэлх зайд шахах хүчин чадалтай EVERDIGM CONCRETE POMP ECP60CS-5 маркын помп машинаар үйлчилнэ. Шаадлагатай тохиолдолд гэрээт харилцагчдын  суурин болон авто помп машиныг харилцагч төслын барилгын талбайд байршуулан цутгалт дүүргэлтийн ажлыг хийж гүйцэтгэдэг.

Тээвэрлэлт, техник хэрэгсэл

Бүх миксер машинд GPS, RFID системүүд суурилагдсан нь захиалагчийг захиалсан бүтээгдэхүүнээ хэдийд ямар хэмжээтэйгээр хэрхэн нийлүүлэгдэхийг хянах боломжийг бүрдүүлдэг. Бид тээврийн асуудлыг бүрэн шийдэж чадсанаар хэрэглэгчиддээ тээвэрлэлтээс шалтгаалсан түр зогсолт, саатал гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлэн өгдөг. Мөн үйлдвэрийнхээ авто баазын ур чадварыг нэмэгдүүлэхийг зорьж ажилладаг ба бүх жолооч нар жолоочын мэргэшсэн үнэмлэхтэй замын хөдөлгөөнд оролцдог. Харилцагч байгууллагын талбайд бетон зуурмагыг түргэн шуурхай аюулгүй тээвэрлэхийн тулд захиалгын өмнө авто баазын баг бүрэлдхүүн газрын зураг дээр ажиллан, төлөвлөж тээвэрлэлтийг хийдэг.

Нэмэлт

Захиалагчдын сонголтоос хамаарч "EZCON" (HPS, HS) болон "SIKA" газруудас нийлүүлэлт хийдэг. Бид бетон зуурмагийн бэхжих хугацааг богиносгох, өвлийн цагт хөлдөхөөс хамгаалах, шаардлагатай бол уян налархайжуулах үйлчилгээтэй нэмэлт бодисууд ашиглаж байна. Дэлхийд мөрдөгдөх  ISO9001 стандарт болон MNS ASTM C494C / 494M:2011 стандартын С төрөл(accelerating admixture) 
Бид үйлдвэрлэлдээ нэвтрүүлж чанараараа тэргүүлэх SIKA брендийг түүхий эдийн шинж чанарт тохируулан  үйлдвэрлэлдээ ашиглаж байна. Энэ нь манай бүтээгдэхүүний чанарын баталгаа юм.

 

 

 

 

 

 

 

 

 

Элс

MNS392-98 стандартын шаардлага хангасан

MNS392-98 стандартын дүүргэгч түүхий эд материалыг авахдаа нийлүүлэгч компаны хүчин чадал орд газрыг үзэж манай талаас лабораторийн баг очиж орд болон дүүргэгч материалаас  дээж авч хөндлөнгийн болон өөрийн лабораторид шинжилж чанар стандартын шаардлага хангасан 100% угаасан дүүргэгч материалыг татан авалт хийнэ. Талбай дээр ирэх бүрт тогтмол дээж авч шинжилгээнд хамруулдаг.

Дайрга

MNS390-98 стандартын шаардлага хангасан дайрга зэргийг “Урал дизел” ХХК болон “Тэгш плант” ХХК – аас 100% шаардлага хангасан уулын дайргыг бүтээгдэхүүндээ ашиглаж байна. Бид түүхий эд материалын нийлүүлэлт бүрт дээж авч өөрийн болон хөндлөнгийн лабораторт тогтомол шинжилгээ хийлгэдэг.

Цемент

MNS3091-2008 стандартын Монголын төрийн өмчит Цемент шохойн ХХК-тай урт хугацааны гэрээ байгуулан хамтарч ажиллаж байна. Бид нийлүүлэлт хийхдээ татан авалтын вагон бүрээс дээж авч өөрийн болон хөндлөнгийн  лабораторид шинжилгээнд хамруулж  үйлдвэрлэлд оруулдаг болно.

Лаборатори

 

Гол түүхий эд болох хайрга дайргыг стандартын шаардлагад нийцсэн эсэхийг өөрийн лабораторид тогтмол шинжилж улмаар үйлдвэртээ нэвтрүүлдэг болно. Барилга материал үйлдвэрлэлээс ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ, Барилга архитектур корпорациас бүтээгдэхүүний ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ авсан. MNS1185-98 стандартын шаардлага хангасан бетон зуурмагийг захиалагч байгууллагын техникийн нөхцөлийн дагуу хэрэглэгчдэд нийлүүлж байна. Мөн бид үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанарыг тодорхойлж цутгалт бүрт чанарын гэрчилгээгээр хангаж ажилдаг болно.

SALES

Н. Амарбаясгалан
Утас: 93090906
И-мэйл: Sales@hunnu.asia
Цагийн хуваарь:
Дав-Баас 08-18 / Бямба 08-14

MARKETING

Бэгзсүрэн
Утас: 99107583
И-мэйл: Info@hunnu.asia
Цагийн хуваарь:
Дав-Баас 08-18 / Бямба 08-14

FACTORY

Д. Баттулга
Утас: 93095005
И-мэйл: Info@hunnu.asia
Цагийн хуваарь:
Дав-Баас 08-18 / Бямба 08-14

HUMAN RESOURCE

Э. Болоршагай
Утас: 99787038
И-мэйл: HR@hunnu.asia
Цагийн хуваарь:
Дав-Баас 08-18 / Бямба 08-14

FINANCE

О. Огторгуй
Утас: 93150047
И-мэйл: Finance@hunnu.asia
Цагийн хуваарь:
Дав-Баас 08-18 / Бямба 08-14
Холбоо барих